Би нөхөртэйгөө ханилаад 4дэх жилдээ амьдарч байна. Бид 1 охинтой. Нөхөр маань их хартай. Анх үерхэж эхлээд жил ч болоогүй байхдаа намайг гадуур ажилтай гарахад үйлчилдэг ажлын маань жолооч ахтай хардаж намайг уйлуулж байсан.

Тэр үед ээж минь одоо ингэж хардаж байгаа хүн цаашид яах хүн бэ боль гэж хэлж байхад нь би хайрандаа умбасан үе минь байсан болохоор тоолгүй нөхөртэйгөө ханилж хөөрхөн охинтой болсон. Би нөхөртөө бүх зүйлээ зориулсан. Өмнө нь надад нээх сүртэй найз залуу нтр байгаагүй болохоор би хүн амьтантай унтаж ч үзээгүй байхдаал нөхөртэйгөө суусан. Намайг жирэмсэн байхад хүртэл дандаа харддаг байсан би нэг баяр ёслолоор ажлынхаа эрэгтэй хүнтэй зургаа ч авхуулж болохгүй. Ажлынхаа зүгээр гэмгүй найзалдаг залуучууд байдаг даа тийм ч юм байж болохгүй. Над руу нэг ажил яриад ч юмуу юум асуугаад ч юм уу ер нь эрэгтэй хүн яривал л хэнийн хэн яасан гэнэ үү гээл эхэлдэг. Миний хувьд өөр хэн нэгэнтэй сээтэгнээл янз бүр болоод явах сонирхол ч байдаггүй. Бид 2-н хэрэлддэг шалтгаан бол ердөөл хардалт.

Өөр мөнгө төгрөг аав ээж ах дүү архи дарс хүүхэн шуухан гэсэн ямар ч асуудал байхгүй. Би нөхөртөө хэлдэг чи бид 2 наад чиний хардалтаас л эхэлж байна хардалтаа болиод сайхан болмоор байна гэхээр за хайр нь ахиж хардахгүй л гэдэг. Би нэг ажлынхантайгаа, найз нөхөдтэйгөө гадуур гарах болонгуут уурлаад л жоохон оройтонгуут хаагуур юу хийгээд явна. Яг хаана байгаагаа хэл би очиж авна гээд л эхэлдэг. Найз нөхөд ойр тойрныхон маань намайг мэдэх болохоор яасан гэж чамайг харддын сонин юм гээл гайхна. Мэдэхгүй хүмүүс бол чи хашраасын байгааз гэжийгаам чинь. Миний утсанд эр хүнээс sms ирээл янз бүрийн хүн залгаал, экс нтр гээл хүн ярьж барих юм юуч байхгүй байхад яагаад намайг хардаад байдын гэхээр би чамайг хэн нэгэнд алдахаас айдаг ,урд нь юуч үзээгүй хүн хэзээ нэгэн цагт өөр хүнийг хүсдэг, өөр хүнтэй явуул ямар байдаг бол гэж боддог гэсэн гэдэг. Би тэгж бодох биш намайг байнга ингэж хардаж гарч орох гэхээр ууралхаар нь л сүүлдээ бүр ер нь яасан ч яадаг юм гэж бодогддог болчихдог юм билээ. Тэгээд л уурандаа ер нь өөр хүнтэй унтсан ч яадын гэж бодонгуут бэлэн уулзаад явчих ч хүн байдгүйн байна лээ. Дээр нь сайхан охин маань бодогдоод чадах ч үгүй юм билээ.

Хүнийг хэтэрхий хорьж цагдах , хардах нь хүний занг хүртэл эвдэлдэг өөрийнхөө үнэлэмжийг хүртэл алддаг. Миний нөхөртөө бас охиндоо үнэхээр хайртай, миний нөхөрт надаас өөр эмэгтэй хүн байхгүй, намайг хуурахгүйдээ гэсэн нэг итгэл надад байдаг юм, архи дарс хүүхэн шууханаас хол байдаг хүнэлэг зан нь л энэ их хардалтыг зөөллөж байна даа. Энэ их хардалтын нөлөө би их огцом ууртай болсон. Эхэндээ намайг хардаал ууралхаар нь аргадаал хайраа нтр гээл гүйдэг байсан бол одоо за яахавдаа ууралжил байдгын гэж бодоол нээх тоохоо байсандаа. Хүн яагаачгүй ямар үнэнч байдгийг минь үнэлэхгүй хардахаар өөрийн эрхгүй уур хүрээд тэсгэл алддаг юм билээ хүн.

4 жилд би их огцом түргэн ууртай л болсондоо. Хардуулсаар хайрлуулсаар 4 жил болждээ. Надад ийм их хайртай, элдэв муу зуршилгүй нөхрийнхөө энэ их харыг би засрана гэдэгт нь дандаа итгэдэг. Хартай эрчүүд байвал нэгийг бодно биздээ. Амьдрал итгэл дээр л тогттод юм шүү. Сээтэгнэх гээл маягладаг залуусыг яаж байдалд оруулж өөрөөсөө холдуулдгийг нь мэдэхгүй эхнэрийгээ үнэлэхийн оронд битгий хардаж байгаарай.....