Үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.