Эмэгтэй хүмүүс дэндүү их тэвчээртэй юм аа. Харин одоо миний тэвчээр алдарч байна. Манай нөхөр хартай бас дээрээс нь жоохон балгачихдаг. Бид 3 хүүхэдтэй. 2 нь сургуульд сурдаг, жоохоныгоо энэ намар цэцэрлэгт  оруулсан. Тэгээд би ажилдаа орсон хамт олонтойгоо сайхан л байна. Гэхдээ нөхөр маань хардаад зоддог болоод удажын. Ажилдаа орсноос хойш бүүр их хардаж уухаар агсам тавьж гар хүрэх нь ихэслээ. Одоо 30 нэлээд гарч яваа улс салж сарниад хүүхдүүдээ өнчрүүлээд яахав гэж бодож явдаг. Харин ажлынхан одоо арай дэндэж байна аа чамайг яасан гэж зоддог байна уух мөрөөрөө уухгүй. Хүн амьтантай уулзаж ажил төрөл хөөцөлддөг хүн байж ингээд хөх няц болсон нүүртэй явна гэдэг хэцүү гэх юм. Би ч бас хүмүүсээс ичдэг. хэд хоногийн өмнө нэлээд их зодсоны улмаас нүүр авах юмгүй болчихсон ажлаасаа чөлөө авсан одоо яах аа мэдэхээ байлаа. Эрүүл болохоор нь учирлаж хэлээд за хайр нь ахиж тэгэхгүй ээ гээд л уухаар гар хүрэх юм. Надад та бүхэн туслаач?