БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.