Өөрт тохиолдсон зүйлээ бичиж байна. Би өөрийнхөө нөхрийг хэзээ ч намайг хуурахгүй сайн хүн л гэж бодож явсан. Тэр анхны эхнэр, хүүхдээсээ салсан. Ганцаараа байх үедээ надтай танилцаад бид хөөрхөн хүүтэй болсон юм. Би ч түүнд хайртай ажил ихтэй байна гээд байнга оройтож заримдаа хонодог байлаа. Байгууллагадаа албаны дарга хашдаг багагүй мөнгө олдог болохоор намайг хүүхдээ хараад гэртээ байж бай л гэдэг юм. Манай нөхөр одоо 31-тэй би өөрөөс нь 3 дүү л дээ. Тэгээд хэд хоногийн өмнө би ажил дээр нь очлоо хуралд орчихсон байсан болохоор нь өрөөнд нь хүлээж байж байгаад удаад байхаар нь ком дээр нь суулаа. Гэтэл фэйсбүүк, мснжер энэ тэр нь бүгд нээлттэй санаандгүй дартал намайг эмэгтэйтэй юм бичиж байгаад орхисон байлаа тэрнээс нь орой 2-улаа нөгөө газраа хоноё чи надад гоё хувцас авч өгөх өртэй байгаа бас тэрийгээ авахуулна шүү хайраа гээд баахан зүйл бичсэн байгаам. Би ч өмнөх бүх зүйлийн уншаад шоконд орсон тэр 2 бүр уулзаж учраад 2 жил болсон байгааюм даа. Тэр хугацаан миний жирэмсэн байсан үеэс эхэлсэн байж таарлаа. Одоо яах би нөхөртөө шууд хэлэх үү, тэр хүүхэнтэй уулзах уу, салах уу гээд түмэн бодол орж ирээд хэндээ хандаха аа мэдэхгүй байна.