Өөрийнхөө амьдралд муу хүнээ ялан дийлсэн талаараа бичихийг хүслээ. Би гэж хүн нэг хэсэг үнэн дампуу гар байлаа найзуудтайгаа нилээд шоудаад архидаад бараг 2жил тийм байдалтай үргэлжилсэн. Гэтэл түрүү жилийн өдийд миний хайртай хүн өөд болж би гэж хүн улам архидан умбасан. Ингээд бүүр гэр орон аав ээж гэдгийг мартаж гудамжны хүн болох дөхсөн. Нэг өдөр сансрын нэг бааранд мөнгөгүй хүмүүсийн үлдээгээд гарсан архи, пивоны үлдэгдлийг ууж суусан юм гэтэл хажуунаас нэг эмэгтэй болиоч ээ залуу хүн байж арчаагүй юм аа гэхийг сонсоод уурандаа барьж байсан шилээ шууд шидчихсэн гэтэл түүний тархийг хагалж орхив. Би ч цус хараад хүн алчихлаа л гэж бодож тэр хавиар хүмүүс орилоод л... нэг мэдсэн цагдаагийн газар ирчихсэн ээ мэдэж нэг юм ухаан орсон. Тэр үед ээж, аав маань намайг ирж аваад гэмтлийн эмнэлэг рүү явж нөгөө охиныг эргэх очсон. Тэгээд шөнө нь гэртээ хариад аавынхаа тэлээний амтыг амсаад нүүр нүдгүй жинхэнэ балбуулсан. Маргааш нь үхэх гэсэн хүн босч ирэхэд ээж хоол цай хийчихсэн хамт эмнэлэг явья бидэнд түүний эмчилгээнд өгөх мөнгө байхгүй болохоор чамайг ял авахуулчихгүй тулд эцэстээ хүртэл явна аа гэж хэлэхэд би гэж хүн хорвоод төрүүлсэн ээжийгээ ямар их гомдоож, зовоож байгаагаа ухаарч ээждээ хүү нт ахиж архи уухгүй гэж амлаад уйлсан хэлсэн үгэндээ хүрч өнөөг хүртэл уугаагүй. Бас их сургуулиа төгсч ажилд орон ээж, аавыгаа баярлуулахын төлөө хичээж явна. 

Найзуудтайгаа нийлж шоудана гэдэг архичин болохын эхлэл байдаг юм байна лээ тиймээс архи ууж, баар саваар хэсч явалгүй хичээлээ хийж амьдралаа авч явах хэрэгтэй байдаг юмшүү. Би алдсан жилүүдээ нөхөх гэж их л хичээж яв аа тэр амьдралыг орхиё гээд шууд орхиж болохгүй олон давааг давдаг юм билээ. Би чадсан.