Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106,2 дахь хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, Улсын клиникийн III амаржих газрын эмч н.Цовоо, н.Энхзаяанарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон ч хойшиллоо. Уг хэргийн шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ирээгүй учраас хойшилогдож байсан.

Эл хэргийн талаар эргэн сөхвөл, БЗД-ийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.