Хүүхэд харах үйлчилгээг төрөөс дэмжих тухай ярьж байна.  Ерөнхийлөгч уриалаад эмэгтэй  гишүүд хуулийн төсөл боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлэх гээд багагүй хугацаа өнгөрөв.

Нэгэнтээ Арго багш буюу Ариунболд яриад байсан даа. Монголд гэрээр хичээл заах багш, хүүхэд харах үйлчилгээ хоёр  хэрэгтэй гэж. Ярьсныхаа дараахан МАН-ын гишүүн болъё гэсэн чинь нөгөөдүүл нь “Мангар” хүн авахгүй гэж цамаархсан гэсэн. Үндсэн яриандаа оръё. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хот, хөдөө гэлтгүй хүүхэд бүр хамрагдах ёстой. Гэвч цэцэрлэгийнн хүрэлцээ, эцэг, эхчүүдийн амьжиргааны түвшингээс шалтгаалан хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Улсын хэмжээнд 571 цэцэрлэг барих шаардлагатай ч төсөв, санхүү, эдийн засгийн байдлаас шалтгаалан ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон.  Амьдрал дээр “хүүхэд гэрээр харах” үйлчилгээ аль хэдийнэ энгийн асуудал болсон ч хуулийн зохицуулалтгүй явсаар. Олон улсын түвшинд хүүхэд харах үйлчилгээг төрөөс санхүүжүүлэн эцэг,эхийн үүрэг, хариуцлага, хяналт дор хуулиар зохицуулагдаж байдаг байна. Харин манай улсад энэ асуудал зогсонги байдалтай байгаа нь олон талаар хүндрэл үүсгэж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлчихвэл  цэцэрлэгийн олон барилга барих шаардлагагүй.Олон улсын жишгийг даган Хүүхэд харах үйлчилгээг цогцоор нь шийдээд, төрөөс дэмжвэл энэ нь цэцэрлэг барихаас амархан зүйл. Боловсролын салбарын хяналтын байцаагч нар 2010 онд 600 гаруй барилга байгууламжид санал, дүгнэлт гаргаж, 10 гаруй цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн онд 150 цэцэрлэгийн барилга байгууламжийг актлан ойрын 4-5 жилд хаахыг сануулж, нийслэлийн долоон цэцэрлэгийг ашиглагдах боломжгүй гэсэн санал, дүгнэлт гаргасан.

Хэрэгжиж байна уу. Иирээдүй, хойч үе  хүүхэд, багачууд аюулгүй, тав тухтай, эрүүл орчин амьдрах ёстой. Тийм орчин нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх нь өнөөгийн төрийн ирээдүйнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг билээ. “Монос”-оор овоглодог УИХ-ын гишүүн эмэгтэйд эл асуудал хамгийн их  хамааралтай. Эрхэм гишүүн ээ, хүүхэд харах үйлчилгээг Арго багш санаачласан нь зөв юм байна.