Сайн байцгаана уу?  намайг элдвээр битгий  шүүмжилж, доромжлоорой, надад  зөвлөгөө л хэрэгтэй байна.  

Би ажлынхаа нэг залууд сайн  юм. Анх ажилд ороход л бид 2 зэрэгцэж суусан, ажлынхан байнга холбодог байсан юмаа.  Тэгээд өнгөрсөн зун амралтанд явахад нөгөө гэрт бөөндөө ууж идэж байгаад бүгдээрээ тэндээ унтаад өгсөн болохоор бид 2 боломж гарч хамт хоносон юмаа. Тухайн үед халамцуу байсан болохоор хэн хэндээ сайхан л байсан. одоо ажлынханаас нууцалж байгаа ч үерхэж байгаагаа найзууддаа хэлсэн болохоор болзоонд яваад сайхан л байна.  

Найз залуу маань бүх талаараа өөлөхөөргүй боловсролтой, хүмүүжилтэй, хөгжилтэй,  сайхан сэтгэлтэй, царай зүс, бие хаагаараа хэнийг ч дагуулахгүй.  Гэм нь хэтэрхий хүмүүжилтэй айлд өссөн болохоор өмнө нь нэг л охинтой үерхэж байсан болоод ч тэр үү орондоо уламжлалтаас өөр байрлалаар хийхгүй юм.  

Би өөрийнхөө хүсснээр хийх гэхээр санаа зовоод байх юм. Яаж олон байрлалаар хийе гэж хэлэх үү?  Эсвэл өөрөө санаачилгыг гартаа авахаар буруугаар бодчих болов уу?  яаж ойлгуулах вэ?