Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.  Үдшийн 20.00 цаг хүртэл УИХ-ын нэгдсэн чуулган эл асуудлаар хуралдсан бөгөөд  гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.  Ингээд чуулганы хуралдаанаар гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргье.

 

Ц.Нямдорж:

-Засгийн газар хожуу ч гэсэн буруугаа ойлгож бага зэрэг өөрчлөлт хийж байгаа нь сайн хэрэг. Том төрөөс ухаалаг төр гээд данхайсан том бүтцээ хэзээ багасгаж, зардлаа танах бол гээд хүлээж байлаа.  Иргэний танхимд орж  гарын үсэг зурцгаагаад л байсан. Гэтэл зардал нь өмнө байсан Засгийн газрын зардлаас гурав дахин нэмэгдчихсэн байна. Өөрчлөлт хийнэ гэж байна, үүний дараа ямар тооцоо гаргах талаар тодорхой зүйл хэрэгтэй байна.

 

 Н.Номтойбаяр:

-Хөдөлмөрийн яамыг салангид нь гаргасан нь маш том боломж байсан. Гэвч ийнхүү салгасны ашиг тус, бодлого хэрэгжүүлэх боломжийг хангаж чадсангүй. Бүр АНУ-ын компаниар 700 мянган ам.доллараар бодлого гаргаж өгөөч гэсэн юм байна. Ингээд ч бодлого гаргаж, хэрэгжүүлж чадсангүй.

 

 

 

 

 

Д.Дэмбэрэл:

-Хуучинаар бол Ерөнхий сайд шинээр томилогдох үеэр л Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьдаг байсан. Харин одоо явцын дунд бүтцийн өөрчлөлт ярьдаг жишигтэй болох нь.  Ажил нь бүтэхгүй болохоор бүтэц яриад эхэллээ.    Аргаа бараад, хариуцлагаас тойрох гэж байгаа юм уу.  Бүтэц өөрчлөгдсөний үр дүн нь юу юм, ямар тооцоо хийсэн бэ.

 

 

 

 

Б.Гарамгайбаатар:

-Яривал олон асуудал бий. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ойлгомжгүй, замбараагүй зүйл их байна. Асуудлыг нэг мөсөн шийдэх ёстой.

 

 

 

 

Б.Болор:

-Бүтэц өөрчлөөд юу сайжрах юм бэ. Одоо өргөн бариад байгаа 2015 оны төсвөө яах юм. Бүтээгээд байгаа гэх Засгийн газрын нүүр тахалж байгаа яамд нэгтгэх болсныг юу гэж ойлгох юм. Бүтцээ өөрчилье гэж байгаа бол өөрчилсөн шиг оруулж ирж болдоггүй юм уу. Соёл спорт аялал жуулчлалын яамыг бие даан байгуулснаар тамирчид амжилт гаргаж байгаа юу гэвэл үгүй. Тамирчдын амжилтыг энэ яамтай холбох ямар ч боломжгүй. Олон жилийн туршид бодлогоор дэмжиж ирсний дүнд тамирчид амжилт гаргасан. Инчёоны наадамд 200 гаруй тамирчин оролцсоноос 150 орчим нь хувийн зардлаараа явсан байгаа. Энэ яамыг Эрүүл мэндийн яамтай нэгтгэж болдоггүй юм уу.

 

Д.Анар