Сайн байцгаана уу. Би нөхөртэйгээ гэрлээд 10 жил болж байна. Гэрлээд эхний 5 жил нь хамт байсан. Харин дараагийн 5 жилд нь тусдаа нөхөр маань Солонгос явж ажилласан юм.  ирээд  гурван сар болж байна. Өнгөрсөн хугацаанд мөнгө явуулж, байнга холбоотой байсан ч гэсэн ирснээс нь хойш бүтэн 3 сар бид 2 өдөр бүр маргах боллоо.  Ядаж л хүүгээ 4 настай байхад нь яваад  9 настайд нь эргэж ирсэн болохоор  их загнах юм. Ганц хүүгээ муухай загнахаар нь өмөөрмөөр санагддаг ч загнаад дуусахаар нь аятайхан хэлэхээр хэрүүл болчих гээд байна.

Өчигдөр муудалцсан чинь чи ямар олигтойдоо намайг 5 жил хүлээж байхав дээ,  чи муу намайг хуурсан гээд л хэрүүл хийх юм. Би өнгөрсөн хугацаанд өөр хүнтэй байсан нь үнэн.  Гэхдээ амьдралаа сүйрүүлэхгүй гээд  тэр харьцааг нөхрөө ирэхээс нь өмнө цэглэсэн. Нөхөр ч гэсэн  зүгээргүй байсан нь тодорхой шүү дээ.  Тийм байхад  заавал энэ сэдвийг хөндөж хэрүүл хийх шаардлага байгаа юм болов уу?

Энэ хэрүүлийг, таван жил тусдаа байсан үл ойлголцлыг  яаж дарах вэ? Хүүхэд гаргахаар  гэр бүлийн уур амьсгал зөөлрөх юм болов уу?  

Анхандаа бид хоёр шиг аз жаргалтай хосууд байгаагүй.  Ер нь тусдаа байх хүртлээ бид 2 бие биедээ буулт хийгээд бараг л хэрүүл маргаангүй амьдардаг байсан.  Яг тэр үед шигээ баймаар байна.  Би яах ёстой юм бол? Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч хүмүүсээ, гуйж байна.