УИХ-ын гишүүн Х.Баттулга дахин Засгийн газрын гишүүн болох хүсэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  Тодруулбал тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар энэ тухайгаа намынхандаа хэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл ”Засгийн газрын өөрчлөлтийг дэмжиж байна. Би шинэ бүтэцтэй Засгийн газарт ажиллая” хэмээн хэлжээ. Х.Баттулга гишүүний ингэж хэлснийг хэд хэдэн гишүүн батлаад байгаа аж. Тэрбээр өнгөрсөн хаврын чуулганаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ.

Шинэ бүтцээр 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар төлөвлөж байгаа юм.