Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 метр урт төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байна.

Дээрх түр гүүрийг Туул гол, Яармагийн одоо байгаа гүүртэй зэрэгцээ байрлалтай, шинээр баригдах төмөр бетон хос гүүрийн байгууламжийг ашиглалтад ортол 2-3 жил ашиглахаар тооцож төлөвлөн барьсан. Гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн байдаг. Гэтэл дээрх хэмжээнээс илүү хэмжээтэй хүнд даацын тээврийн хэрэгслүүд түр гүүрээр зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсныг 2014 оны 09 дүгээр сарын 13-наас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд түр хааж засварласан.

Мөн Богд уулын арын 17.1 км замаар хүнд даацын авто машинууд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч зорчигчид хяналтгүй явж байгаагаас замын тэмдэг тэмдэглэгээ эвдэх сүйтгэх ажиллагаа байнга гарсаар байгааг бөгөөд зам тээврийн ноцтой осол хэрэг гарах аюултайг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газраас анхааруулж байна.