Байгаль сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох сар хиртэлт өнөөдөр17:14 минутаас эхлэх аж. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм.

Өөрөөр хэлбэл нар, дэлхий, сар гурав дарааллаараа нэг шугаманд давхцах үед тохиодог билээ. Судлаачдын үзэж буйгаар 2014-2015 оны хооронд нийт дөрвөн удаа бүтэн сар хиртэлт тохиох бөгөөд өнөөдөр хоёр дахь удаагийн сар хиртэлт тохиох гэж байгаа нь энэ юм байна.

Номхон далайн баруун эрэг, Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг болон Азийн орнуудад сарны дүрс хамгийн тод ажиглагдах гэнэ. Харин сар хиртэлтийн үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтой харьцуулахад ямар байрлалд байгаагаас шалтгаалдаг бөгөөд энэ удаагийнх 2-9 минут үргэлжлэнэ гэжээ.