Сайн байцгаана уу?  Бүсгүйчүүдээ.  Би 4 жилийнө мнө нэг залуутай уулздаг байгаад  2 жилийн дараа салсан юмаа. Хэдийгээр надтай нийлэх үедээ эхнэр хүүхдээсээ тусдаа амьдардаг байсан ч хааяа хүүхдээ өөр дээрээ авдаг байсан юм. Тийм байдлыг харахад би айл гэр үймүүлж байгаа юм шиг санагддаг, хүүхдийг нь харахаар сэтгэл эмтэрдэг байсан болохоор бид 2 их эвтэй салсан.

Анхандаа салаад надад хэцүү бүх юм утгагүй санагддаг байсан л даа.  Гэхдээ өөрийгөө завгүй байлгаад байхаар тарчилах нь арай бага болсон. Хааяаа хайртыгаа алсаас хараад, аз жаргал хүсээд, өөрийгөө их барьдаг байсан.

Өнгөрсөн хугацаанд маш их залгаж смс бичдэг байсан.   Эхнэрээсээ сална, хүүгээ аваад надтай хамт амьдарна, намайг уучлаач гэсэн утгатай юм хэлдэг, ярьдаг, бичдэг байсан.

Би хэдийгээр хүрээд ир гэж хэлмээр байдаг байсан ч нэг ч удаа хариу өгөөгүй, ярихыг нь сонсоод, смс-ийг нь уншаад л өнгөрдөг.  Гэхдээ сүүлийн үед эргэл нийлэхийг би маш ихээр хүсэж байна.  

Хүүхдийнхээ ээжтэй таарамжгүй байгаад л салсан.  Эргэж нийлсэн ч  дээрдээгүй, улам л дордоод байгаа, намайг мартахыг хичээсэн ч болохгүй байгаагаа хэлсэн.  

Би эргэж нийлэх үү?