"АПУ" ХК-ийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг найман сая орчим төгрөгийн бараатай, бэлэн дөрвөн сая төгрөгтэй борлуулалт хийж яваад есдүгээр сарын 15-наас хойш сураггүй алга болсон.  Налайхаас түүний цогцсыг олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эл хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэнг баривчилжээ. Тодруулбал, талийгаачийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч хөнөөсөн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан архинуудыг эд мөрийн баримтаар хураан авсан аж. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гражид нуусан байжээ.

Эл хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид  илрүүлэн гэмт этгээдийн буруутайг тогтоожээ. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д /Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол 15 жилээс дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа юм.