Сайн байна уу миний захиаг уншиж байгаа хүмүүст баярлалаа. Сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би нөхөр, хүүхэдтэй 25тай. Ажлаа хийж байгаа болохоор дахиж төрөх талаар төлөвлөгөө байхгүй байгаа. Тэгээд сүүлийн үед 72 цагийн эм уугаад байсан чинь сарын тэмдэг сард 2 удаа ирдэг боллоо. Бас их өвдөж хөл рүүгээ юм уу цав руугаа өвдөх боллоо. 72 цагийн эмийн талаар сайн мэдэх хүн байвал хэлж өгч тус болооч.