Би одоо оюутан 21настай. Найз бандитай бид 2 арван жилээсээ үерхэсэн юм. Тэгээд сүүлийн үед харьцаанд орох болсон. Гэрийнхэн маань намайг хүнтэй үерхэж байгааг мэдсэн тэрнээс хойш ээж маань сургууль соёлоо ч төгсөөгүй байж хормойгоо чирээд гэдсээ цүндийлгээд ирэв дээ. Тэгвэл манайд ирээд хэрэггүй шүү гээд байх юм. Би тэгээд жирэмсэнээс яаж хамгаалах вэ гээд нэтээс хайлаа гэсэн чинь ойлгомжтой зүйл алга оо. Уг нь бол бэлгэвч байнга хэрэглэхэд болох асуудал. Даанч найз залуу маань дургүйцээд байх юм. Тэгээд тэр хуанли хөтлөх аргын учрыг нь олдоггүй ээ. Найзууд болохоор сарын тэмдэг ирээд дууссан 5 хоног ирэх 5 хоногт зүгээр гэхийн. та бүхэн надад яаж хөтлөдөгийг сайн хэлээд өгөөч. миний сарын тэмдэг 5 хоног ирдэг 28 хоногтой. Баярлалаа.