Дөнгөж сая Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмаар сэргээш хэрэглэн барилдсан бөхчүүдийг зарлалаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улсын начин хэмээх цолны эзэд болсон бөхчүүд сэргээш хэрэглэсэн байжээ гэсэн мэдээг тэд дуулгалаа. Тодруулбал, Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан Архангай аймгийн харьяат Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат бөх Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.