Саяхан найз залуугийнхаа надаас нууж явдаг зүйлийг олоод мэдчихсэн чинь өөрөө шоконд орчлоо. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд хэлэх гэсэн зүйлийг нь ухаж төвхнөчөөд байлгүй дуугүй л орхих хэрэгтэй байдаг юм байна гэдгийг хэлэхийг хүссэндээ энэхүү захиаг илгээлээ. Манай найз залуу их даруухан бас ажилдаа сайн цалин ч гайгүй. Бид 2 үерхээд 1 жил гаран болж байгаа юм. Харин би тэднийд очихоор аав ээж нь гэж хүмүүс ерөөсөө байдаггүй байсан. Би ч эхэндээ тоодоггүй байлаа харин сүүлдээ гайхаад ээж аавыг нь асуухаар нэг сонин болчихдог. Тэгээд саяхан хамт байж байсан чинь утас нь дуугарсан тэгснээ за би одоо очлоо гээд гарахаар болж намайг гэрт хүргэж өгөөд ажил гарлаа гэсэн. Би эхэндээ хардаад араас нь дагасан юм харин тэр гэр хороололоор явсаар нэг айл руу орчихсон. Таксиндаа хүлээгээд байж байтал нэг эмэгтэй хүнтэй гарч ирээд машиндаа суугаад эмнэлэг орсон тэгээд гэнэт дургүй хүрээд хаяж явчихаад маргааш нь нөгөө айлд очсон чинь нэг эгч байсан. Ээж нь гэн ээ түүнийг жоохон байхад аав, ээж 2 нь салаад ээж нь жоохон балгадаг болчихсон гэнэ. Тэр өдөр ууж байгаад бие нь эвгүйрхээд хүү рүүгээ залгасан нь тэр юм байна лээ. Би тэр бүгдийг нь мэдээд уйлсан найз залуу маань ээж дээрээ очсоныг мэдчихсэн тэгээд чи надад итгэдэггүй юм байна гээд холбоо барихгүй байна аа одоо би яах уу? түүнийг гомдоосондоо харамсаж байна.