Манай нөхөр гэртээ бараг ирэхээ болилоо. Би яах вэ? Би 2 хөөрхөн охинтой том охин маань 3 настай, бага охин маань 1 сартай. Төрөөд удаагүй нялх биетэй шаналж суух хэцүү байна. Би уурлаж үзсэн, хэрэлдэж үзсэн, гэрээсээ явж үзсэн, аргадаж үзсэн, уйлж үзсэн байж болох бүх арга хэрэглэлээ. Өөртөө анхаарч өөрчлөлт хийх гэж үзлээ. хүмүүс намайг 2 хүүхэд гаргасан гэж хэлэхээргүй гэж хэлдэг. гадуур хонож байгаад ирэхээр нь би аль болох хэрэлдэхгүйг хичээж аргадаж ярилций гэхээр уучлаарай дахиж тэгэхгүй гэж хэлдэг. Тэгээд л ажилдаа яваад хэд хоног ирэхгүй.2 хүүхэдтэй болохоор салах тухай бодмооргүй байнаа. Урьд нь ийм хүн байгаагүй, ажилаа тараад яараад гэртээ ирдэг байсан.

Надад туслаач мэдээж цаанаа нэг юмтай болсон байх гэрт нь яаж тогтоох вэ?
үзэж хардаг аргалдаг хүнд хандах уу?  яг яах ёстой юм бэ ийм үед?