Орос ах нарын мангас хөдөлгүүрт КАМАЗ-г мэдэхгүй хүн ховор болов уу. Бартаат замд хүч чадлаа гайхуулан олон улсын уралдаан тэмцээнд өөрийгөө харуулсан энэ төмөр хүлгийг тав тухтай гэр шиг болгон тохижуулж мөн болох аж. 

Энэхүү КАМАЗ-г дотроо цахилгаан халаагуураар тоноглон хувцас шкаф, мотоциклийн гараж, модон тавилга, шүршүүр, бие засах өрөө, гал тогооны өрөө гээд л олон зүйлээр нэмэлт тоног хийжээ.