Би одоо 36-той 2 хүүхэдтэй.  Нэлээн оройтож хүнтэй суусан юм. Нөхөр маань надаас 4 насаар дүү. Бид 2 төрийн албанд ажилладаг. Цалингаас цалингийн хооронд бас төсөл энэ тэр гээд гайгүй хэдэн төгрөг хааяа даа олчихно. Өөрсдийнхөөрөө боломжын л амьдарч яваа. Харин сүүлийн үед нөхрийн ааш зан хачин болж хувираад надтай харилцаанд орохоо ч больсон. Тэгээд би нэг өдөр утсыг нь шалгасан чинь нэг эмэгтэйтэй мсж өдөрт 10-20 удаа залгаж ярьсан байх юм. Эхэндээ ч итгэж чадахгүй байж байгаад өөрт хэлэлгүй нөгөө хүүхэнтэй нь уулзсан чинь өөрийнх нь үеийнх юм байна. Тэгсэн эгч минь одо тэгээд би яах уу танай нөхөр л миний араас гүйсэн нөхрөө сайн барьж байхгүй яасын хохь нь гэдгийн би ч уур хүрээд тэр дор нь нөхөр дээрээ давхиж очоод хэлсэн чинь юу ч хэлэхгүй тэгээд сал гэсэн чинь салахгүй гээд тэгвэл 2-улаа салья гэсэн чинь салахгүй гэнэ энэ хүнийг одоо би яах уу?