Сайн байна уу би энэ захидал булангийн байнгын уншигч. Та бүхэн чин сэтгэлийн үгээ зөвлөөсэй гэж хүсч байна. Нөхөртөө гомдоод бодохоос гол харлаад байна. Бид 2 хувиар бизнес эрхэлдэг. Өдөр өдрөөр ээлжилж лангуун дээрээ суудаг юм. Харин тэгсэн чинь хэд хоногийн өмнө орой ирж авдаггүй би хүлээгээд л байлаа. Залгахаар утсаа авахгүй арай хийж бараагаа зөөчихөөд гэртээ очсон чинь нэг эмэгтэйтэй орон дотроо унтаж байв. Хамгийн гол нь согтуу байсан маргааш нь болсон явдлыг хэлсэн чинь уучлалт гуйсан бас нөгөө эмэгтэйн бид 2 их согтуу байсан болохоор секс хийгээгүй гээд байх юм.Уучлаад дуугүйхэн явах уу ийм үед яах ёстой юм бол?