Сүүлийн үед манай улсад дэлхийн томоохон хоолны сүлжээ компани салбараа нээх сонирхолтой байгаа. Үүний нэг болох KFC нь дэлхийн улс орон бүр салбартай хоолны газрын нэг билээ. 

Манай улсад салбараа нээгээд удаагүй байгаа ч тус газрын бусад салбаруудтай холбоотой ноцтой мэдээлэл интернэтээр их байдаг. Үүний нэг болох дараах жишээг сонирхуулж байна. 

Хятадын Гуанжоу дахь KFC сүлжээ рестораны салбараас тахианы шарсан далавч худалдаж авсан Лю хэмээх бүсгүй гомдол гаргасан байна. Түүний идэж байсан тахианы далавч дотроос амьд нарийхан цагаан өтнүүд гарч ирэн бүсгүйг цочирдуулсан аж.