Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүдийн халаа сэлгээний ажил үргэлжилж байгаа билээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг УИХ-ын даргад өргөн бариад байсан ч  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлээгүй байсан юм.  Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн Батцэрэгийг Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа өргөн мэдүүлсэн байна.

Түүнийг сайд болгох эсэхийг  байнгын  хорооны хуралдаан болон УИХ-аар шийдвэрлэнэ.  Ханцуйндаа тохиролцоо хийсэн болохоор сайд болох нь тодорхой гэсэн “бор шувуу” төрийн ордонд нисч байна.