Намайг О.гэдэг. Би найздаа тохиолдсон зүйлийг бичлээ. Хэдхэн сарын өмнө манай найз эмэгтэйн төрсөн өдөр болж дотны ойрын гэсэн эрэгтэй, эмэгтэй найзуудаа урьсан юм.

Тэгээд сайхан байж байтал түүний нөхөр нь гаднаас халамцуу ирээд эхнэртээ бэлэг ч үгүй бөөн хэрүүл болгох нь тэр. Юу гэхлээр манай найз хуучин ангийнхаа хүүхэдтэй үерхэж байгаад салсан. Гэтэл тэр залуу нь манай найзуудын нэгэнтэй нь сууж хүүхэдтэй болсон тэгээд найзууд. Тэгсэн нөхөр нь тэрийг нь мэддэг юм байна. Нөгөө залууд агсам тавиад хамгийн аймаар нь олон хүний дунд эхнэрээ чи энэ мууд онгоноо өгсөн ш дээ, нөгөө залуугийн эхнэр лүү танай нөхөр чинь чамд зандан очоогүй гээд орилоод өөрийнхөө эхнэр болоод төрсөн өдөрт ирсэн хүмүүсийг эвгүй байдалд оруулаад бүгд тэндээс гараад явсан.

Муу найз минь уйлаад л үлдсэн. Тэгээд энэ байдлыг хараад би тэр хүнийг харахаар уур хүрээд байгаа. Яагаад заавал эмэгтэй хүн онгон байх ёстой гэж тэгвэл эрэгтэй хүн ч бас зандан байх хэрэгтэй ш дээ. Залуу гэнэн насандаа эмэгтэйчүүд үнэхээр энэ надаас салахгүй гээд итгээд унтчихдаг байх. Гэтэл нөгөө хэд нь худлаа гарууд эрчүүдээс бүх зүйл болдог.