Хадам ээжийг үзэн ядаж байна.  нөхөр бид 2 багаасаа тоглож өссөн хоёр.  Сүүлд ажил дээр гараад л үерхэж, хамт амьдарч эхэлсэн. Тусдаа гарахгүйгээр хоёр сар манайд, хоёр сар тэднийд амьдарч байгаа юм.  тэднийд байхаар би ээжтэй нь таарахгүй. Манайд байхаар  нөхөр ээжтэй таарахгүй.  Тусдаа гаръя гэхээр оюутан болохоор асуудалтай байнаа.

Хадам ээж болохоор байнга л намайг царай муутай гэнэ, дээрээс нь чи ингэсэнгүй, тэгсэнгүй гэнэ. Уг нь би хичээлээ тарж ирчихээд шууд  л гэрээ цэьэрлэж орой ирэхэд нь халуун хоол цайтай байдаг. Нөхрийнхөө хувцасыг хунарыг угаагаад индүүдчихдэг.Тэгж байхад чи тоос дутуу арчлаа. Энэ хувцасыг ингэж угаадаг юм. юу ч хийдэггүй, би чамайш тэжээж байна гэж ирээд л үглээд байдаг. Нөхөртэйгээ хөтлөлцөөд зурагт үзэхээр юун нялуун юм гэнэ.  Өглөө унтаж байхад галт тогоондоо тачигнуулаад унтуулахгүй. Бусад бэрүүдтэйгээ харьцуулна.

Манайд байхаар  ээж нөхөрт дургүйцнэ.  Ажилгүй, хэнэггүй, халамжгүй гэж ирээд л ядаргаатай. Шивэртэй байхад нь миний охин л өөд нь татсан, гутлаа чирсэн гэж ирээд л ээж дургүйцнэ. Манай хүн хөөрхий намайг бодоод л чимээгүй байна.  

Анхандаа тэсэж байсан ч сүүлдээ бид 2 имй асуудлаас болж  маргалдаж би гэртээ нөхөр гэртээ байгаа.  эргээд нийлэх гэхээр хадмуудын зовлон, салахаар санаад байна.  Яах вэ?

Хичээлээ тараад ажил хийнгээ тухайн газар нь байрлах боломжтой ажил бйадаг болов уу? хэн хэн маань салахыг хүсэхгүй байгаа юмаа. Зэвүүн хадам ээжийг яах вэ?