Дугуйтай сандал дээр суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан машин өмнө нь хаана ч үйлдвэрлэж байгаагүй билээ. 

Тиймээс эдгээр хүмүүс ямар нэг машиныг өөрт тохируулан гар аргаар удирдлагыг өөрчлөх гэх мэтээр засч тоноглодог байсан. Тэгвэл тэдэнд тусгайлан зориулан Kangaroo нэртэй цахилгаан хөдөлгүүрт машин бүтээжээ.

Энэ машин нь тэргэнцэртэйгээ шууд машиндаа суух боломжтой учир элдэв хүний тусламжгүйгээр машиндаа суух нь нэлээд давуу талтай. Цахилгаан машин нь тийм ч хурдан биш ч гэлээ цагт 40 км хурдлах хүчтэй аж.