Сайн байна уу? энэ захидлыг маань нийтэлж байгаад бас сэтгэгдэл бичих хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.  

Би жирийн л нэг Монгол эмэгтэй.  Хүнтэй сууж байгаагүй. Сүүлийн үед нөхөртэй хүүхэдтэй болох талаар бодох болсон. Өмнө нь өөрийгөө хөгжүүлнэ, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олно гэсээр байгаад нэг л мэдэхэд 26 нас хүрчихэж.  Эмэгтэй хүн болохоор  хүүхэдтэй, тогтсон амьдралтай болохыг хүсдэг болчихсон.  

Яг хэнтэй суух билээ, хэний хүүхдийг төрүүлэх вэ гээд бодоод нилээн харлаа. Өнөөдрийн байдлаар намайг эргүүлж байгаах хүмүүсээс хоёр нь л сэтгэлд нийцэж байна.  

Нэг нь надаас 5 дүү.  Оюутан ч гэсэн гайгүй ажил хийдэг, ахих боломжтой, их ухаалаг, хөгжилтэй, сэтгэлээрээ бүх зүйлд ханддаг залуу байгаа.  

Нөгөө нь  надаас 8 ах  эхнэрээсээ салсан залуу байгаа. Ухаалаг,  нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчихсон, хүчирхэг, Монголчуудын таньдаг хүн байгаа.  

Хэн хэнтэй нь уулзаж байгаа. яг алийг нь сонгохоо мэдэхгүй байна.  Ер нь эмэгтэй хүн өөрөөсөө дүү хүнтэй суусан нь дээр үү? Ах хүнтэй суусан нь дээр үү?