Сайн байцгаана уу. та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна.

Би бусдаас нэг их ялгараад байхаар сайхан хүн биш, хүүхдээ сайн хүн болгохын төлөө хичээж байгаа жирийн л нэг эмэгтэй.

Би нөхөртэйгээ удаан үерхэж, 2 гэрээрээ орж гарч байгаад  суусан юм. Тэр үед хэн хэний маань гэр бүл асуудал үүсгэдэгүй байсан. Харин хүүхэд маань төрөөд  хадмынд байдаг болсон.  Тэр цагаас хойш нөхөртэйгээ маргах болсон.  Ийм маргаантай үед хадам ээж, аав намайг нилээн хэдэн удаа зодсон.  Бүүр бие эрээн хөх болчихоод байхад нөхөр итгэхгүй байхаар нь гомдоод тэр гэрээс хүүхдээ аваад л явсан.  

Төрсөн аав ээждээ ч алгадуулж үзээгүй надад хүний гэрт, нөхрөө  царайчилж, хүүхдээ хараад, хадмуудад хөхөртлөө зодуулна гэдэг утгагүй санагдсан. Хадмууд оройтож, архи уусан хүүгээ өмөөрч маргааш нь чамаас болж миний хүүхэд архи ууж байна, чиний арчаагүйгийнх, чи халамжгүй гэж ирээд л загнаад л намайг зоддог байсан. Тэрийг нь нөхөртөө хэлэхээр худлаа хэлээд бай, манай аав ээж намайг зодож байгаагүй, чамайг яалаа гэж зоддог юм гэж байсан болохоор гомдоод л явсан.  

Салаад 6 жил болсон.  Өнгөрсөн хугацаанд хуруу хумсаа хуйхлахаас наахнуур болж байж хүү бид 2 байрны лизингд орсон юм. аав ээждээ зөндөө л тээр болсон. Шинэ орсон байрны замын эсрэг талд хадмуудынх нүүгээд орчихсон юм байна. тэрнээс нь болоод үе үе тааралдах болсон.  Тааралдах бүртээ нээх худлаа хүүг маань эрхлүүлж нтр. Харахаас дургүй хүрээд байгаан.

Худлаа хуурамч ийм улсуудийг яах вэ? Ичих ч үгүй хүүхэд авна, хүүхэдтэй уулзана гэж элдэв юм ярих вий дээ, дахиад хүүхдийн хажууд зодох вий дээ гэж бодох боллоо... Нүүнэ, түрээслүүлнэ гэхээр өөрийнхөө аав ээжийнд дахиж очно. Тэгж тэдэндээ тээр болмооргүй байдаг яах вэ? Тэр хүмүүсийн царайг дахиж энэ яваа насандаа харахыг ч бүүр бодохыг ч хүсэхгүй байна.