Цусаа гартал зодолдоод, хөлсөө гартал тэврэлдэнэ  ч бил үү энэ үгийг юу гэж боддог вэ? Би хичээлдээ яваад, даалгавар ихтэй, ойрд би зав муутай, хүүхдээ ч олигтой авч чадахгүй байгаа л даа.  Гэхдээ нөхөр өөдгүй.  Дэмжиж туслахын оронд “Би юу хийхэв дээ” гээд тоглож суугаад эсвэл хэвтээд өгнө.  Намайг хичээлтэй үед хүүхэд цэцэрлэгээс аваад, хардаг ч гэсэн намайг гэрт байхад хүүхдээ ерөөсөө авдаггүй. Тэгээд би л аваад хичээлээ хийсэн ч юмгүй хэцүү байнаа.  

Хаа нэг тэвчээр алдраад уурлавал шууд дуугаа хуаарчихдаг. Уржигдао хүүхэд уйлаад унтахгүй бүүр олон ааш гаргаад байхаар нь  би уурласан ч гэсэн тоохгүй царайлаад дуугүй хоолыг нь хийж өгчихөөд, даалгавараа, юмаа уншаад л байсан чинь хүүхэд нэт салгачихсан.  Тэгсэн уурлаж, баахан юм хум оролдож байгаад хэвтээд өгсөн. Би тоохгүй царайлаад хичээлээ хийгээд сууж байсан чинь хүүхэд уйлахад “дуугүй бай п... минь” гэдэг юм даа. Миний бүүр тэвчээр алдагдаад чи юу гээд байгаа юм гээд хөл рүү өшиглөчихсөн чинь бүүр бөөн юм болоод цохиод авсан намайг. Би шарандаа би чамд зодуулах юм уу гээд ана мана үзээд байсан чинь хүүхэд хажууд айж уйлаад тэгээд би аргагүйн эрхэнд больсон.

Өчигдөр миний гар хөхөрчихсөн аймаар болчихсон, нөхрийн болохоор зүгээр байна лээ.  Явна гэхээр нь түрийвч утсыг нь нуучихсан. Тэгээд яв гэсэн чинь явахгүй жижиг өрөөнд ороод таг болчихлоо.  Хэрүүл хийх гэхээр хүүхэд айгаад уйлчихна.  

Ийм үл ойлголцолыг яаж давах вэ?