Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын нийслэлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байна.

Тэгш ой тохиож байгаа болохоор бүх нийтээр амарна гэсэн ойлголт хүмүүсийн дунд гарлаа. Гэхдээ эл өдөр бүх нийтээрээ амрахгүй. Учир нь  нийслэлийн өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчлаагүй аж.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан нийслэлийн өдөр бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр юм. Нийтээр тэмдэглэх баярын өдрөөр амардаг бол тэмдэглэлт өдрүүдээр амрахгүйгээр хуульд заажээ. Тиймээс нийслэлийн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр биш юм байна.