Би одоо 25 настай. Хэдхэн сарын өмнө анх удаа хайртай хүнтэйгээ унтсан. Удаан хүлээсэн хайр байсан болохоор дэндүү их итгэж бүхий л зүйлээ зориулж байлаа. Тэр манай гэр бүлтэй танилцаж би ч тэднийхэнтэй танилцсан. Тэгээд өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж бодож байсан. Би түүнд охин насаа өгсөн. Тэгтэл тэр огт уурлах, салах шалтгаан болоогүй байхад яваад өглөө. Надад энэ амьдралд тохиолдсон хамгийн хэцүү үе өнгөрч байсан. Би их гайхаж гомдож байна. Зөвхөн надтай л суух юм шиг үнэмшилтэй нь аргагүй олон зүйлсийг ярьж байсан нь миний уурыг их хүргэсэн. Гол нь миний нэг насны хань байх гэж бодоод ахиж олдохгүй охин насаа өгсөн. Яагаад эрчүүд ингэж хүний үнэ цэнэтэй зүйлийг авчихаад хэнэг ч үгүй хог шиг хаяаад явдаг юм бэ? Тийм эрчүүд олон битгий байгаасай. Олон эмэгтэй эр нөхөртөө онгон очоогүй гэж зодуулж дарамтанд амьдардаг гэдэг. Эрчүүд өөрсдөө цэвэрхэн юм шиг ингэж хүнийг хууран мэхэлж өвөртөө оруулчихаад хаядаг байж өөрт нь итгэсэн эмэгтэйчүүдийг буруутгадаг арчаагүй улс.