Сайн байна уу.  Би  30 настай, хүүхэдтэйгээ амьдардаг.  Нөхрөөсөө салаад 6 жил болж байна.  Нөхрөөсөө салаад удаагүй байхад сэтгэл санаа гэж авах юмгүй байсан болохоор өөр хүн амьтантай дотносох бодол огт байгаагүй.  Мэдээж хэрэг хэрэгцээ хангадаг хүн байсан, өнгөрсөн жил хуримаа хийгээд бид 2 дахиж уулзаагүй.

Өнгөрсөн нэг жилд би асар их ганцаардсан. магадгүй би хэтэрхий өндөр босго тавьчихдаг байсан байж магадгүй ээ. Өнгөрсөн хугацаанд болзоонд бараг яваагүй.   Харин  саяханаас эхлээд залуучууд эргүүлэх боллоо.  Гэнэт даллага авсан юм шиг л таксинд суусан ч таксины жолооч дугаар асуугаад, хоолонд орсон ч хүмүүс өмнөөс тооцоо хийчихсэн ч байх шиг, ажлаар уулзсан хүмүүс уулзах гэж асуух боллоо.

Мэдээж хэрэг тасралтгүй эргүүлж байгаа залуу 3-4 байгаа л даа. Тэрэн дундаас нэг залуу их анхаарал татаад байгаанмаа. Тэгсэн миний сонирхдогоос тэс хөндлөн. Би өөрөөсөө ах хүн сонирхдог бол тэр хүн надаас 4 дүү. Би зузаан уруултай хүнд дуртай бол нимгэн уруултай. Өндөр хүнд татагддаг байхад тэр хүн нэг их өндөр биш.  

Гэхдээ л надаас 5 дүү байж надаас илүү сэтгэж, бусдаасаа өвөрмөц байж чадаж байгаа.  Ер нь өөрөөсөө дүү хүнтэй дотно байвал ямар сайхан тал? Муу тал байна вэ? Бүсгүйчүүдээ надад зөвлөөч.