Сайн байцгаана уу? Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо эхнэр, 2 хүүхэдтэй, тусдаа гараад 3 жил болж байна

.  Миний сэтгэл эмзэглэдэг нэг зүйл байна. Бид 2 магадгүй төгс хосууд биш ч байж магад. Гэхдээ л ажиллаад амьдраад хүнээс дутахааргүй, дээрдэхээргүй болоод л байна. Бид дөнгөж их сургууль төгсөөд л тусдаа гарсан манай эхнэр жирэмсэн төгссөн тэгээд одоо болтол ажил хийгээгүй. Зав ч болоогүйдээ томыгоо харж сууж байтал дараагийн залуу нэмэгдсэн.  Би гэдэг хүн ажил төрөл хийж  мөнгө олох ямар л арга байна тэр бүгдээр л мөнгө олдог. Гэвч манай эхнэр намайг заримдаа үнэхээр амьдрах хүсэлгүй болгох юм. Хаа явсан газар хардаад л. Би эхэндээ их тэвчдэг байсан ч сүүлдээ зүгээр ингэж хардуулж байхаар гээд чат энэ тэрээр хүн амьтантай ангалзаж тайвширдаг байлаа. Гэвч туршлагагүй хүн чинь хамаг чаталсан мсжээ баригдуулчлаа. Тэгээд л бөөн юм. Салдаг барьдаг нтр гээд л. Гэхдээ чамайг дахиад уучлахгүй би чамайг мэдээд хардаад байсын дахиж битгий тэгээрэй гээд чимээгүй болов.

Би ч хэдэн жил зүтгэсэн амьдралаа нураахыг хүсэхгүй л байна. Сайхан үр хүүхдүүдээ ч сэтгэлийн гаслан амсуулахгүй гэж бодож байна. Гэвч байнга өдөр бүр хаана явж байна, хэнтэй явж байна, утсаар удаан ярихаар хэнтэй яриад байдгийн гээд л фэйсбүүк нтр дээр лайк дарж коммент бичсэн эмэгтэй хүмүүсийг энэ хэн бэ яагаад энэ чиний фэйс дээр коммент бичдэгийн гээд л бөөн асуудал болгоно. Утас орой очихоор л шалгана. Байнга миний фэйс, яахуу хаяг нтр-г шалгана гэж уурлана. Ингээд байнга дарамтлаад байхаар нээрээ үнэхээр амьдрах сонирхолгүй болгох юм. Тэгээд би анх удаа сэтгэл эмзэглэсэндээ архи ууж үзлээ. Бүр нэлээд согтож үзлээ. Уг нь би ийм хүн биш. Хаа нэг найз нөхөдтэйгээ нийлвэл ганц нэг пивоноос илүү гардаггүй юм. Хардуулна гэдэг чинь амар зүйл биш байнаа.

Би үнэхээр яахаа мэдэхгүй юм. Зүгээр хардуулахаар үнэхээр тэвчихгүй юм. Цаанаасаа нэг бухимдаад л. Битгий ингэж бай гэж зөндөө хэлж үзлээ хэрэлдэж үзлээ. Тэгээд одоо бүр чи урд нь чатлаж байгаад баригдаа биздээ гээд нөгөө асуудалаа сөхөөд  л өдөр бүр хэрүүл. Би заримдаа зүгээр ингэж хардуулж байхаар хүмүүстэй явдаг ч юм билүү гэж бодохын. Ядаад сэтгэлд амар за за нэгэнт явцан юм чинь хардаж л байг гээд тайван сууж байх болов уу гэж бодохын. Хардуулаад байхаар үнэхээр өөр хүнтэй явах хүсэлтэй болоод байна. Энэ байдлыг би таслан зогсоомоор байна.

Уг нь бол эхнэр манайг хардахгүй би хуурахгүй бол болно биздээ. Энэ хардалт үргэлжлээд байвал би гэдэг хүн хэзээ энэ хүнийг хуурхаа мэдэхгүй байна. Энэ хар чинь тийм сайн хэрэг биш байна шүү. Бүсгүйчүүддээ хэлэхэд хар хязгаартай байхгүй бол эр нөхөрөө улам холдуулдаг юм шиг байна шүү. Надад нэг сайн зөвлөөд өгөөч.