Дөнгөж сая МИАТ компанийн авч буй шинэ “Боинг 767-300ER” онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоц хүлээн авах үйл ажиллагаанд Зам тээврийн сайд А.Гансүх, МИАТ-ийн захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай нарын албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байв.

Тус онгоцны анхны нислэг нь Сиэтл-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг байсан бөгөөд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, Б.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай нислэг үйлдлээ.

“BOING 767-300 ER” агаарын хөлгийн техникийн үзүүлэлт:

  • Нийт 220 зорчигчийн суудалтай
  • 25 бизнес ангилал
  • 195 энгийн ангилал
  • Нислэгийн алслалт – 11.070 км
  • Шатахууны багтаамж – 90.770 л
  • Ачаа, тээш – 10.000 – 12.000 кг
  • Хөөрөлтийн урт – 2,530 м
  • Хөдөлгүүрийн төрөл – GECF6 – 80C2B7F
  • Хөдөлгүүрийн чадал – 28150 кгс
  • Нислэгийн хурд – 851 км/ц  /Масн 0,80/
  • Далавчны урт – 47.6 метр
  • Нийт урт – 54.9 метр
  • Сүүлний өндөр – 15.8 метр
  • Бүхээгийн өргөн – 4.7 метр

Ингээд Монголын гэх өмчлөлтэй анхны Боинг онгоцоо хүлээн авсан арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна.