Би энэ захидлыг яаж эхлүүлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний дүүд тохиолдсон энэ явдалд тус болохуйц зөвөлгөө өгөх байх гэж найдаад болсон явдлыг нэг бүрчлэн сийрүүлье.

Миний дүү одоо 26 настай, ой гарантай нэг охинтой ганц бие ээж бөгөөд ажилсаг, гэр бүлсэг, мундаг дайчин бүсгүй л дээ. Миний дүү одоогоос бараг 2 жил гаруйн өмнөөс Очирбатын Нэргүй гэх залуутай уулзаж, бүр гэртээ хүртэл дагуулж ирэн аав, ээжтэйгээ танилцуулсан. Тэр залуу нь өнчин бөгөөд эгч дээрээ өссөн, эмэгтэй хүнийг эгч шигээ хайрладаг гэх мэтээр их уяраадаг байсан юм шиг байгаа юм. Би нэг ч удаа уулзаж үзээгүй байхад хүртэл надруу утсаар ярьж, чацуу байж эгчээ гэж дуудсан цаанаа л нэг панаал залуу байсан л даа. Оюу толгойд ажилладаг байж, бараг мөнгөгүй ажлаасаа ирээд явахад нь миний дүү надруу ярьж, мөнгө явуулаач, зардлын мөнгө хэрэгтэй гэнэ. Миний эцэг эх өрхийн тогтмол орлогогүй хэрнээ тэр залууд нь их сайн байсан бөгөөд өөрсдөө хоолгүй болсон байлаа ч яаж ийж байгаад мөнгө олж өгөөд л явуулдаг байсан гэсэн. Одоогоос жилийн өмнө төрөх дөхсөн миний дүүг эмнэлэгт хүргэж өгөөд байж байтал нь ажил руугаа явах цаг нь болоод, удахгүй та 2 дээрээ хурдан ирнээ гээд л явсан бөгөөд явсаных нь дараа охин нь төрж, өөрөө охиндоо нэр өгч баярлаж байсан тэр залуу эргэж ирээгүй.

Холбоо сураг бага багаар тасарсаар бүр алга болсонд нь миний дүү одоо болтол гайхдаг бас хүлээдэг. Охиноо төрүүлчээд тэр залуугаа хүлээгээд сэтгэл санаагаар унаснаас болж сүү нь татарч сандаргахад нь би аргаа бараад төрсөн ганц эгчтэй нь ярихад миний дүү өөр хүнд хайртай гээд байхад би яадын гээд утсаа тасалсан ба одоо бүр тэр дугаар нь хүртэл ашиглалтанд байхгүй гэдэг болсон.

Фейсийнхээ нэрийг хүртэл солиод найз хүүхэнтэйгээ авхуулсан зурагаа тавьсан байх бөгөөд тэр хүүхэнтэйгээ одоо АНУ-д байдаг юм шиг байгаан. Цэл залуухан дүүг минь ганц бие ээж болгосон тэр залуу одоо ямарч хариуцлага хүлээхгүй, төрсөн ганц үрээ хог шаар шиг хаячаад юу ч болоогүй юм шиг аз жаргалтай амьдарч байгааг нь харахаар бидэнд хүнд байна.

Зүгээр өнгөрөөхгүй, хүүхдэд нь тэтгэмж тогтоолгоё гэхээр гадаад байгаа хүнтэй шүүхдэлцэж болдоггүй гэнэ үү. Туслаач хүмүүс минь бид яах ёстой вэ.