Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 41 хүүхэд 2014.10.29-ний өдөр, 11 хүүхэд 2014.10.30-ны өдөр нийт 52 хүүхэд гэдэсний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Өнөөдөрийн байдлаар   тус сумын хүн эмнэлэгт 30 хүүхэд  хэвтэн эмчлүүлж 22 хүүхэд гэрээрээ эмчлүүлж байгаа юм байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурван хүүхдийн  бие нь хүндэвтэр байна. Дээрх хүүхдүүд болон цэцэрлэгийн хоол, хүнснээс дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй байна.

Бага насны хүүхдүүд юунаас хордсон талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа