Чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгч нартаа үйлчилгээ үзүүлдэг гэх KFC зоогийн газрын хувьд Монголд салбараа нэлээд хэдэн жилийг ардаа үлджээ. 

Тус хоолны газар нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг монголчууддаа үзүүлнэ хэмээн "Таван Богд" группын охин компани "Таван Богд Фүүдс" ХХК оруулж ирэн анх үйл ажиллагаагаа нээсэн. Харин дэлхийн олон улсад салбартай тус хоолны газрын нэгэн сөрөг мэдээ олон нийтийн сүлжээ сайтаар нэлээд гарах болсон.

Үүний нэг жишээ болох мэдээ өнөөдөр facebook-н нэгэн хэрэглэгч мэдээлэл бусдад түгээхийг уриалжээ. Түүний тус хоолны газрын Хүүхдийн 100 дахь салбараар үйлчлүүлсэн хоолноос аалз шиг шавьж  гарч ирсэнийг зохион байгуулагчид нь үзүүлсэн гэдгээ ч мөн өөрийн хуудаснаа бичжээ. 

Ямартаа ч ийм газар үйлчлүүлэгч нартаа иймэрхүү хачиртай хоолоор үйлчлүүлэх нь хэр зохимжтой болоо ... Түүнчлэн энэхүү шавьжтай хоолоор үйлчлүүлсэн үйлчлүүлэгч тус компанийн зүгээс уучлалт гуйхыг шаардаж байгаа юм.