Балба /Непал/ эмэгтэйчүүд одоог хүртэл мухар сүсэг, бишрэлийн гайгаар хохирсоор байна.  Тэд сар бүр гэрээсээ нохой мэт хөөгдөж, агуй уул хад, эзэнгүй газраар хоног төөрүүлж яваад ирдэг бөгөөд энэ үедээ зэрлэг араатны хоол болон хорвоог орхих, эсвэл өлсөж, даарсанаасаа болж амь насаа алдах тохиолдол одоо ч байсаар байна.

Үүний хамаг учир нь сарын тэмдэгт буй юм.

Тус улсын мухар сүсэгт Хиндичүүд эмэгтэй хүний сарын тэмдгийг “муу ёр дуудсан бузар цус” хэмээн үздэг бөгөөд энэ үед тухайн эмэгтэй ч мөн адил бузартай гэж үздэг аж. Ийм л учраас эмэгтэйчүүдийг сарын тэмдэг нь ирсэн үед гэр орондоо байлгахаас цэрвэдэг ажээ.

Энэ сүсгийг 2005 онд Балбын дээд шүүх хуулиар хориглож өгсөн ч гэлээ Хиндүгийн мухар сүсэгтнүүд одоо ч байсаар байна. Иймээс энэ гажиг ёсыг одоо ч зогсоож чадахгүй байгаа юм байна.