Анх оюутны ширээнээс кино урлагаар олонд танигдсан О.Цэнгэл сүүлийн үед олны нүдэнд харагдахаа болжээ. Боолын гэрээ” киноны Соко охин болон "Сайн уу амьдрал минь" зэрэг киногоор нь түүнийг та бүхэн сайна таних байх.

Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөнөөс хойш бараг л харагдахаа больсон. 25ТВ-ийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгчөөр нэг хэсэг ажилласан Тэнгис хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоосон бөгөөд энэ хос тун удахгүй шинэ хүнээ хүлээн авахаар зэхэж байгаа гэж зарим хэвлэлээр өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэ мэдээлэл үнэний ортой ч байж магад. Сургуулиа төгсөн зав зайтай болсон ч Цэнгэл тэр бүр харагдахаа больсон нь удахгүй төрөх хүүхдээ хүлээж байж болох л юм.