Сайн байна уу хүмүүсээ. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.  Би өөртөө эргэлзээд байгаа юмаа. Тэгээд зөвлөгөө авангаа бас санал сонсмоор байна. Надад сүүлд найзалж эхэлсэн 3-4 эмэгтэй найз байдаг юм. Байнга биш  ч 7 хоногт 2-3 уулздаг найзууд байдаг.  Тэд нарын нэг нь тэрсхэн өссөн гэх юм уу төрсөн гэх юм уу манай найзаас нэг насны зөрүүтэй дүү байдаг юмаа.  Бид хэдийг уулзаад оройтохоор тэр дүү нь ирээд дандаа хүргэж өгдөг лааг халамжтай залуу байдаг. 

Хааяа манай найзаас нууцаар  бид 2 уулзаж  кино үзэнгээ зугаалдаг болоод байгаа.  Тэгээд энэ талаараа би найздаа хэлээгүй, нөгөөдөх нь ч гэсэн эгчдээ хэлээгүй.  Уг нь би сайн ч сайн гэдгээ хэлээгүй.  Найзын дүү 2уулаа хэзээ болтол нуух юм хэлэе гээд байгаа юм.  Хайртай гэдэг.  

Тэгээд найз болохоор гадарлаад ч байгаа юм шиг санаа зовмоор.  Найзтайгаа сайн муугаа мэдэлцдэг болохоор бүүр ч санаа зовмоор ч юм шиг.  амар ч юм шиг.  

Ер нь ингэж найзынхаа дүүтэй суусан тохиолдол байдаг болов уу...  Найзындаа бэр орчихоор ямар сайн тал муу талтай вэ?