БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Сүхбаатарын нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2014 оны 11 дүгээр сарын 05-наас 2014 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд говийн нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.