Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хургье. Би нөхөртэйгээ хамт амьдардаг охин маань хөдөө ээж дээр минь байдаг. Гол асуудал маань нөхөрт байгаа хаанаас нь эхлэж бичихээ сайн мэдэхгүй байна.

Анх бид 2 танилцаад 3,4 сарийн дараа жирэмсэн болоод суусан би жирэмсэн байхдаа агаар хүүхдэд хэрэгтэй байх эгж бодоод хөдөө ээжрүүгээ явсан тэндээ төрөөд хүүхдээ 1 нас хүрэнгүүт нь тэндээ ажилд орсон нэг ёсондоо бид 2 эхнэр нөхөр гэдэг ч гэсэн тусдаа 4 жил болсон тэр хооронд нөхөр байнга ирэн очин байдаг байсан.

Мэдээж тусдаа байгаа хүмүүс маргаан гаралгүй л яахав жилийн өмнө ажлаараа хотруу шилжих боломж олдсон юм л даө нөхөртөө хэлтэл хурдан хүрээд ирээ цуг сайхан амьдарья гэж уран цэцэн угээр баахан хэлсэн тэгээд хотод шилжэж ирж амьдраад 1 жил болж байна. Сайхан амьдарсан зүйл үнэндээ алга байна хөлсний байранд зутруухан л амьдарч байна гол асуудал нь нэг өдөр нөхөр ажил ихтэй оройтоно гэж надруу залгахаар нь би нээх их бодолгуй за гээд л ганцаараа унтсан чинь шөнө нэг хуухэн залгаад бид 2 удаж байна чи зайл нтр гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжиллоо. Би ч тэр үед үхмээр л санагдсан бүх юмаа хаяад өөрийг нь гээд ирж байхад тэгээд нөхөр ирэлгүй 2 хонож байгаад ирсэнээ уучлаач тийм юм байхгүй манай найз чамаар тоглосийн гээд гуйгаад байхаар нь хүүхдээ бодоод уучилсан.

Түүнээс хойш бараг 10 хоног асуудалгуй байлаа тэгсэн урд шөнө нөгөө асуудал давтагдлаа. Одоо би яасан нь дээр бэ дотроо би хангалттай одоо салья гэж бодож байна. Гэвч салах тийм хялбар биш бололтой. Уучлах сэтгэл байгаад байна яаж сэтгэлээ татах уу???

Миний энэ замбараагүй бичсэн зүйлийг цаг зав гарган уншиж зөвлөгөө өгсөнд баярлалаа.