Монгол нээгдээд жил гаруй хугацааг ардаа орхисон Playboy сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарын нүүрийг залуу жүжигчин Н.Баярмаа чимжээ.

УДЭТ-т алхан орсон “шинэков”-уудын заншлаар ахмад уран бүтээлчдэд хадаг барьж шавь орсон гэдэг. Энэ талаараа тэрбээр “Шинээр орсон хүмүүс ахмад жүжигчдэд хадаг барьж, шавь ордог уламжлалтай. Би Г.Урнаа эгчтэй багш, шавийн барилдлагатай болсон. Ганцхан багш гэлтгүй манай жүжигчид бүгд л тусалж, зөвлөдөг” хэмээн дурссан юм. 

Н.Баярмаа “Урагшаа залуус аа”, “Алсын удирдлага” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна “Нора” жүжгийн Норагийн дүрийг бүтээсэн авъяаслаг залуу жүжигчин юм. Түүний тоглосон “Алсын удирдлага” кино нь Бусаны кино наадамд түрүүлсэн билээ.