Та нараас л асуухгүй бол өөр зөвлөгөө чин сэтгэлээсээ өгөх хүн алга надад. Намайг дунд ангид байхад гэрээрээ хотод шилжиж ирсэн юм. Би одоо 2-р курсын оюутан. Хичээлдээ сайн ээжийнхээ мөнгийг хий дэмий үүрээд хаячих вий гэж их айдаг болохоор багаасаа л хичээлдээ шамдаж ээжийнхээ мэргэжлийг эзэмшихээр шамдан яваа. Харин надад нэг асуудал байдаг юм. Би түүнийгээ хүмүүсээс их нууж явдаг гэхдээ ээж бид 2-оос өөр хүн мэддэггүй. Намайг дунд ангид байхад манай хамаатны ах согтуу ирж хонож байсан юм. Тэгээд шөнө ээж дуудлагаар явах болоод тэр хойгуур намайг юу яасан. Тэрнээс хойш эрэгтэй хүн харахаар уйлдаг болж маш их айдастай болсон. ээж маань энэ бүгдэд өөрийгөө буруутгадаг. Би одоо том болоод гайгүй болсон болохоор ээжтэйгээ ярилцдаг харин би найз залуутай болсон. Тэгээд яах уу гэдгээ ярилцах болсон. Мэдээж эрэгтэй хүн болгон л эхнэрээ цэвэр ариун байгаасай гэж боддог байх. Найз залуу маань яаж хүлээж авах бол?