Налайх дүүрэгт нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө гарсан. Харин талийгаач М.Эрхэмбаярыг түүний таньдаг хүн болох А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Өнөөдөр А.Мэндбаярт холбогдох хэргийг Дээд шүүхийн танхимд хэлэлцэх байсан ч хурал хойшиллоо. Шүүх хурал хохирогчийн нэг өмгөөлөгч хуралд давхацсан гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй бол нөгөө өмгөөлөгч нь хүүхдээ гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү ирэх сарын 3-ны өдөр хүртэл хойшилсон юм.