Хөлс гаргадаг цуйван гэхээр зарим хүн гайхаж байж магадгүй. Учир нь залуу жүжигчин Ариунцэцэг МҮОНТВ-ээр гарсан "Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кинонд ийм нэгэн дүрээр олны танил болсон билээ.

Тэрээр тус кинонд жудочин охин байснаа киноны гол дүрийн нэг залуугийн найз охин болж, хайртай залуудаа хөлсийг нь гартал иддэг амттай цуйван хийж өгдөг хөгжилтэй агшиныг бий болгосон охин. Одоо харин тэрээр хошин урлагийн хамгийн отгон хамтлаг болох Эмоци продакшний жүжигчин болжээ. Анх кино дэлгэцнээ гарч байснаасаа улам жавхаажин сайхан хүүхэн болсон Ариунцэцэгийн хувийн фотог уншигч та бүхэндээ толилуулж байна.