Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль зүйн их, дээд сургуулийн эрх зүйн ангийн болон хүний эрхийн чиглэлээр бичих сонирхолтой их, дээд сургуулийн сонсогч, оюутнуудын дунд “Хорих байгууллага дахь хүний эрх ба тэгш байдал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

            Тус уралдаан нь хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, Хорих байгууллага дахь  Хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэхэд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Эссэг сэдвийн хүрээнд бичсэн байх;
  • Сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөж авч үзсэн байх;
  • Бодит баримт, тодорхой судалгаанд үндэслэсэн байх;
  • Шинэлэг санаа, дүгнэлттэй байх.

Эссэний бүтцэд тавигдах шаардлага:

  • Эх сурвалжийг ишэлсэн байх;
  • Үзүүлэх материалыг хавсаргаж болно.

Эссэд тавигдах техник шаардлага:

  • Нүүр хуудсанд эссэний сэдэв, илтгэгчийн нэр, холбогдох утасны дугаарыг тусгасан байна.
  • Эссэг Microsoft Word програмаар А4 цаасан дээр Arial 12 фонтоор top-2 см, bottom-2 см, left-3 см, right-1.5 см, мөр хоорондын зай 1.5-аар бичсэн байна;
  • Хуудасны тоо 3-5

Шалгаруулалт :

Уралдаан  2 үе шаттай зохион байгуулагдана.

1 дүгээр шатны шалгаруулалт: Уралдаанд ирүүлэх нийт эссэ бичлэгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор [email protected] хаягаар хүлээн авна.

2 дугаар шатны шалгаруулалт: 2 дугаар шатанд 15 эссэ шалгаруулах бөгөөд шалгарсан оролцогчдыг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд хэлэлцүүлж байр эзлүүлнэ.

Жич: Эссэ бичлэгийн танилцуулгыг “Power point”, “Prezi” програмд бэлтгэсэн байх, оролцогч эссэ бичлэгийн хэлэлцүүлэгт 10 минутаас хэтрэхгүй мэдээлэл хийнэ.

ШАГНАЛЫН САН

  • I байр өргөмжлөл, 300.000 төгрөг
  • II байр өргөмжлөл, 200.000 төгрөг
  • III байр өргөмжлөл,100.000 төгрөг

 

 

Холбоо барих утас: 70109962, 99681348